Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхээ гардан авч буй мөч

ssssssssssssssssssssss

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. Ингэснээр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөх эрх нь баталгаажиж байна.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх ”Байгалийн баялаг өөрөө бурхны хишиг. Монголын иргэн бүр байгалийн баялгийг ижил тэнцүү хүртэж байх ёстой. Тиймээс Байгалийн баялгийн сайн байгуулж, улс орны бүтээн байгуулалтыг хийх нь төрийн тэргүүний хувьд анхаарал тавьж ажиллах ёстой зүйл гэж үзэж байна.

Хэрвээ би Ерөнхийлөгч болбол НҮБ дахь болон олон улсын хэмжээнд Монгол Улсын нэр хүндийг улам өргөжүүлэн баталгаажуулахын төлөө дайчлан ажиллана. Цар тахлыг хохирол багатай даван туулахын чиглэлд бүхий л дэмжлэгийг үзүүлж, УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллах болно” гэв.

Тэрбээр Сонгуулийн ерөнхий хорооны байранд очиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авах үеэр бусад нэр дэвшигчдэд амжилт хүсэв.


URL: