БШУЯ: “Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлууллаа”

БШУЯ: “Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлууллаа”

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Энэ жилийн долдугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулах байсан ЭЕШ-ыг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулах шийдвэрийг яамнаас гаргаж байна.

Нэгдүгээр хавьталтай ойрхон гэсэн 1,500 хүүхэд тогтоогдсон. Эдгээр хүүхдүүд ЭЕШ-д орж чадахгүй байх эрсдэл үүссэн учраас ийм шийдвэр гаргалаа.

ЭЕШ-ыг улсын хэмжээнд 9,620 багш зохион байгуулдаг. Эдгээр багшийн тодорхой хувь нь халдвар авсан. Улаанбаатар хотоос 21 аймагт 66 багш ЭЕШ зохион байгуулдаг. Эдгээр багшийн 10 орчим нь халдвар авсан. ЭЕШ зохион байгуулах боломжгүй гэсэн үг. 40,420 хүүхдээс 21 аймагт ирж ЭЕШ-д орох 7,600 орчим хүүхэд бий. Тиймээс өнөөдрийн байдлаар есөн аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зарлаж, сумаас аймаг, аймгаас сум руу зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30 хүртэл хаагаад байгаа. Ийм олон нөхцөл үүссэн учраас ЭЕШ-ийг хойшлуулж байна. Долдугаар сарын 10-нд яг хэдний өдөр ЭЕШ авахыг зарлана” гэв.


URL: