Б.Баатар цахим наадмыг ГАНЦААРАА НАЙРУУЛНА

10 тэрбум төгрөгийн төсөвтэй цахим наадмаа хойшлуулалгүй тэмдэглэхээр болжээ
Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадам АРДЫН хувьсгалын 100 жилийн ойг хойшлуулахгүйгээр ЦАХИМААР хийх шийдвэр гаргасан.

Тэгвэл энэхүү цахим наадмын нээлтийг Б.Баатар найруулагч дангаар найруулах болсон байна.

Түүний хувьд өнгөрсөн жилийн цахим наадмын нээлтийг ч мөн найруулсан билээ. Уг нь 100 жилийн ойн нээлтийн тоглолтыг Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар нарын гурван найруулагч хамтарч найруулахаар болоод байсан. Гэвч Засгийн газрын ийдвэрээр наадмыг үзэгчгүй, цахимаар зохион байгуулах болсон учир Б.Баатар ганцаараа найруулах нь ээ.

Энэ удаагийн наадмын нийт өртөг нь 10 тэрбум төгрөг гэсэн албан бус мэдээлэл бий.

Тус төсвийг задлан авч үзвэл,

  • 100 сая төгрөгөөр нь “Ардын хувьсгалын 100 жилийн дуу”,
  • 250 саяаар нь Түүхэнд холбогдох хөшөө дурсгалуудыг сэргээнэ,
  • 500 саяаар нь Бүх ард түмний урлагийн наадам,
  • 100 саяаар нь Утга зохиолын шилдэг бүтээл туурвина,
  • 100 сая төгрөгөөр нь “Зуун жил-Зуун бүтээн байгуулалт” телевизийн цувралт контент,
  • 200 сая төгрөгөөр нь “Хаадын хаад” жүжиг тоглох зэрэг зүйлд зарцуулна гэж буй.

URL: