“Худгийн мисс” гэгдэх М.Батжаргалд “сийчүүлсэн” БНХАУ-ын иргэн 60 шахам оёдол тавиулжээ…

214231964_943174169582668_5187995288636162760_n
Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ, уул уурхайгаа түшиглэж хөгжинө гэсээр олон жилийн нүүр үзлээ. Гадны хөрөнгө оруулагчид ч үүнд итгэн хөрөнгөө барьж ирж байсан цаг саяхан. Гэтэл манайд ямар орчин нөхцөл угтдаг билээ. Төрийн сайд, түшмэдээсээ эхлээд урьж дуудсан бизнесменүүд нь ч бөөн авлига, луйвар…
Олон улсын шүүх дээр монгол улс ялагдаж өрөнд орсон нь цөөнгүй. Дийлэнх нь “гарзныхаа бага дээр салъя” гээд оруулсан хөрөнгөнийхөө хагасыг ч болтугай хамж аваад дахин Монгол гэж сонсохыг ч хүсэхгүйгээр нүүр буруулсан. Хөрөнгө оруулагч, гадны иргэдийн Монгол улсад хэрэгжиж буй хууль, эрх зүйн мэдлэг таарууг далимдуулан түшмэд нь авлигадаж , рэкетүүд нь дээрэмдэж, хамтрагчид нь луйвардаж, одоо бүр хүүхнүүд нь нүүр нүдгүй сийчиж, монголын хууль чамайг авч хэрэгсэхгүй хэмээн гомдлыг нь татуулдаг болжээ.
“Худгийн мисс” уран сайхны кинонд тоглож нэрд гарсан жүжигчин М.Батжаргал өөрийн хамт амьдарч байсан, хүүхдийнх нь эцэг гэгддэг БНХАУ-ын иргэнийг согтуугаар, ууж байсан архиныхаа шилээр нүүр, нүдгүй сийчсэн, нүүрнийх нь арьс унжсан, гуянд нь маш олон дахин хагархай шилээр дүрсэнээс их хэмжээний цус алдсан, шокийн байдалтай ГССҮТ-д ирсэнийг тус төвд хадгалагдаж буй цагаан дээр хараар бичиж үлдээсэн эмчийн үзлэгийн баримт баталж байгаа юм. Уул гэж монгол нэр авсан БНХАУ-ын иргэн төдөлгүй цагдаад ” би өөрийгөө гэмтээсэн” гэж мэдүүлсэнээр уг хэрэг замхарсан ч энэ улсад оруулсан хөрөнгөнийхөө багахан хэсгийг ч болов олж авахын тулд уул уурхайн салбарт өнөөг хүртэл ажилласаар байгаа юм байна. Хэдийгээр дээрхи хэрэг нь хувь хүн, хамт амьдарч байсан хүмүүсийн асуудал мэт боловч энэ явдал нь цаашид манай улс гадны хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчинд анхаарах цаг болсоныг харуулж байна.
May be a closeup of 1 person and textMay be an image of 2 peopleMay be an image of 1 person and text

URL: