Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

FB_IMG_1626161901646

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 27-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Хөвсгөл аймагт бороо хур ихтэй байгаа тул иргэд батлагдаагүй зам, гүүргүй газраар гол руу орохгүй, зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


URL: