БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд манай улсад өнөөдөр айлчилна

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө манай улсад өнөөдөр албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хөтөлбөрөөс дурдвал түүнийг УИХ-ын Г.Занданшатар хүлээн авч уулзана.

Тэрбээр Батлан хамгаалах яаманд ажиллаж, уулзалт хийх юм байна.


URL: