Хөвсгөл нуурын эргээс 30тн хог цэвэрлэжээ

Байгаль хамгаалагчид Хөвсгөл нуурын эргээс 30тн хог цэвэрлэжээ

Бүх нийтийн амралтын тав хоногт Хөвсгөл нуур орчимд 30 тонн хог хаягдлыг аялагч, амрагчид үлдээгээд буцсаныг байгаль хамгаалагчид тээвэрлэн, зайлуулсан байна.

Урсгал усанд сүү дусаадаггүй, үлдээх буйраа цэвэрлээд буцдаг уламжлалтай бид өнөө цагт байгаль орчин, ундны усны эх үүсвэрээ хамгаалахад онцгой анхаарах цаг болсон гэж Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Хүслийн хад орчмыг бохирдлоос сэргийлэх, аялагч, амрагчдын ая тух, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймгийн удирдлагууд хамтран ажиллаж байна.


URL: