Өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын 46 цэг ажиллана

Халдвар авсан жирэмсэн эмэгтэй нас баржээ

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын хоёр, суурин 44 цэг 09:00-17:00 цагт ажиллана.

Эдгээр цэгт 58 багийн 3,853 эмч, ажилтан ажиллаж, 5,328 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр

  • I тунд 1,025,
  • II тунд 3,539,
  • III тунд 2,659 буюу нийт 7,223 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн хүн амын I тунгийн хамралт 73.8 хувь, II тунгийн хамралт 68.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,526 жирэмсэн эх, 12-15 насны 49,517, 16-17 насны 21,611 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

1

2

3

4

5

6

7

8

URL: