ХӨСҮТ-ийн С.Энхзаяаг суллаж, И.Орхоныг үргэлжлүүлэн хорилоо

Цалинг нь бууруулсанд ХӨСҮТ-ийн эмч нар бухимдалтай байна

Авлигатай тэмцэх газраас ХӨСҮТ-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж, энэ сарын 25-нд тус төвийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг саатуулсан. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр гэрээс нь  шалгаж байгаа.

Уг үйл явдлын дараа ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяаг мөн л шөнө гэрээс нь баривчилсан байдаг.

Тэднийг  ковидын үед лабораторийн хэрэгсэл шууд худалдан авалтын гэрээ байгуулахдаа зарим аж ахуй нэгж, компаниудад давуу байдал бий болгосон, мөн албан тушаалаа ажлын гадаад болон дотоод нөхцөлд ашиглаж, бусдыг хохироосон гэх үндэслэлээр шалгаж буй талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

И.Орхоныг цагдан хорих хуулийн хугацаа өнгөрсөн баасан гарагт дууссан ч прокурорын зөвшөөрлөөр үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор болсон тухай зарим хэвлэл мэдээлж эхэлжээ. Харин С.Энхзаяаг суллаж, гадуур байцаахаар болсон тухай эх сурвалж мэдээллээ.


URL: