COVID-19: Халдварын тохиолдол 3800 давлаа

1-110433-190490174С.САРУУЛ

COVID-19 халдвар сүүлийн 24 цагт 3805 хүнээс илэрч, дөрвөн хүн нас баржээ.  Бүртгэгдсэн халдваруудын 912 нь Улаанбаатарт, 2893 нь орон нутагт байна. Өнгөрсөн хоногт 41-80 гаруй насны дөрвөн хүн нас барснаар коронавирусийн халдварын улмаас эндсэн хүмүүсийн тоо 948-т хүрэв.

Өнгөрөгч хоногт 2570 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь

Хөнгөн 9563

Хүндэвтэр 4241

Хүнд 1095

Нэн хүнд 237 хүн эмчлүүлж байна.

Эх сурвалж: www.polit.mn


URL: