Гарааш буулгасан талбайд ногоон байгууламж, явган хүний зам хийх ажил эхэлжээ

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 84-р сургуулийн урд байрлах 53 гараашийг өнгөрсөн даваа гарагт буулгаж, газрыг чөлөөлсөн. Чөлөөлсөн байршилд ямар тохижилт хийх талаар иргэдээс санал асуулга явуулсны үндсэн дээр явган хүний зам, авто зогсоол, ногоон байгууламжийн цогц тохижилт хийхээр болжээ.

Оршин суугч иргэдийн саналын дагуу чөлөөлсөн газрын хогийг цэвэрлэж, замыг тэгшилж, тохижуулах ажил өчигдрөөс эхэлжээ.

Arslan.mn


URL: