Шинээр танилцуулсан iPhone 13 утсаар кино зураг авалт хийх боломжтой

sunset-gold-iphone-13-renderКлассик хэрэглээг эрхэмлэгчдэд зориулсан мини хувилбар

Шинэ женерэйшнд байж болох хамгийн шилдэг ухаалаг гар утас байх зорилгодоо аль хэдийн хүрсэн iPhone 13 мини буюу жижигрүүлсэн, авсаархан хувилбартайгаараа үүний өмнөх загвар буюу iPhone 12-той адилхан юм.

Улмаар бат бөх хавтгай ирмэг хийцтэй, гоёмсог хөнгөн цагаан хүрээтэй. 6.1 инч ба 5.4 инчийн дэлгэцтэй утаснаас та сонголт хийх боломжтой.

 

ж

Өнгөний баялаг сонголтууд

Цаашлаад 5 өнгөний сонголттой уг загварын 4 өнгөний сонголт нь өмнөх загварууд дээр аль хэдийн туршигдсан байсан ч бүдэг ягаан өнгө шинээр нэмэгджээ.

 

ж

Өндөр хүчин чадал, цэнэгээ удаан барих чадвар

Үйлдлийн систем нь хамгийн өндөр хүчин чадалтай бөгөөд гацах, програм аппликейшнээс шууд гарах гэх мэт үзэгдэл дахиж гарахааргүй болжээ.

Хамгийн дэвшилтэт үйлдлийн систем, сүүлийн үеийн шийдлүүдийг бүгдийг багтаасан шинэ загвар өмнөх загвар буюу iPhone 12 загваруудын цэнэгээ барих хугацаанаас даруй 1-2 цаг илүү удаан барих чадвартай аж.

 

 

ш

 

Керамик бамбайт дэгэц, усны хамгаалалт

Керамик хамгаалалттай дэлгэц нь iPhone-д зориулагдсан бөгөөд ухаалаг гар утасны бүх шилнээс илүү хатуу байдаг аж. Хоёр загвар хоёулаа усны хамгаалалтаараа салбартаа тэргүүлэгч IP68 үнэлгээтэй бөгөөд iPhone 13 загварууд бүгд асгаралтын хамгаалалтттай бөгөөд тодорхой хугацаанд усанд хөвөх тэсвэртэй аж.


URL: