Мет Гала 2021 үйл ажиллагаанд Blackpink, BTS хамтлагийн гишүүд болон дуучин CL оролцжээ

241201572_399380751541288_900682485409418830_nМет Гала үйл ажиллагаа алдартнуудын онцгой төрхөөр үзэгч бидний нүдийг хужирласаар байна.

Энэ удаагийн наадамд Өмнөд Солонгос улсын олны танил айдолууд оролцож байгаа нь анхаарлын төвд байсан бөгөөд олон улсын шүтэн бишрэгч хамгийн ихтэй Blackpink, BTS хамтлагийн гишүүд өөрсдийн гоёлоо гайхуулаад амжлаа. Ялангуяа таны харцыг BTS хамтлагийн гишүүн  Jungkook-ийн гангараа маргаангүй булаах биз ээ.

Мөн 3 дугаар үеийн хамтлагуудаас хамгийн алдартайд тооцогддог 2ne1 хамтлагийн гишүүн CL наадамд оролцсон бөгөөд тэрээр Солонгос улсын үндэсний хувцас болох хамбуктай адил загвар агуулсан даашинзаар гоёсон байв.


URL: