Австралийн уул уурхайн компаниудын хайгуулын зардал II улиралд $488 сая хүрчээ

17-14Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхай, хайгуулын компаниуд энэ оны II улиралд хайгуулын ажилд 488 сая ам.доллар зарцуулсныг “BDO” байгууллага мэдээллээ.

Энэ нь улирлын дүнгээр 2014 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Металлуудын үнэ өсөж байгаатай холбоотойгоор компаниуд хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлэхийг зорьж байгаа аж. Хэдий тийм боловч цар тахалтай холбоотой хязгаарлалтууд, ажиллах хүчний хомсдол зэрэг нь хайгуулын ажил саарахад нөлөөлсөн байна. Газрын тос, байгалийн хийн хайгуулд хамгийн их хэмжээний хөрөнгө зарцуулжээ.

Б.Батцэцэг | @battsetsegx

Bloomberg Tv


URL: