Баянхонгор аймагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 23-ны 08:03 цагт газар хөдөллөө.

Тодруулбал, газрын гадаргаас 10 километрийн гүнд хөдлөлт болсон бөгөөд хүч нь 4.9 магнитуд байна.

Газар хөдлөлт болсон солбицол: 44.977°N 100.596°E

Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зөвлөмж

  • Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Эсвэл жин овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай хананд очиж суу.
  • Гудамжинд явж байхад тань газар барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол, нээлттэй, задгай талбай олж зогс
  • Гадагш гарах гэж яарах хэрэггүй. Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
  • Хаалгаа онгойлгох, Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
  • Цахилгаан болон хийн зуухыг салга.
  • Дэлгүүр, зах, үзвэр үйлчилгээний газар олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг тул тайван байж, тухайн байгууллагын ажилтны зөвлөгөөг дага.
  • Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогс. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.

 

Эх сурвалж: U.S.Geological Survey


URL: