Таван толгой түлш ХХК ажилчдынхаа тэвчээрийг барж үнэн төрхөө илчиллээ

Таван толгой түлш ХХК-ийн ажилчид өчигдөр /2021.09.30243359011_869505213698125_7450537880858833159_n/оройноос ажил хаялт зарласан. Тэд ингэх болсны гол шалтгаан нь тэд өнгөрсөн хугацаанд цалингаа бүтэн авч чадалгүй олон сар болсон гэнэ.

Ажилчдын үндсэн цалинг үндэслэлгүйгээр бууруулж одоо гар дээрээ 650 мянган төгрөг авах болсон, урамшуулалт цалинг нь өгөхгүй байгаа юм байна. Мөн ажилчдын нийгмийн даатгалыг 2020 оны арванхоёрдугаар сараас хойш төлөөгүй байгаа аж. Түүнчлэн хортой нөхцөлд ажилладаг ч ажлын нөхцөл маш хүнд, тухайлбал ажилчдаа өдөрт ээлжийн маскгүй ажиллуулдаг. Усанд орох, ариун цэврийг сахих ямар ч боломж нөхцөл байхгүй. Хортой хүнд нөхцөлд тооцогддоггүй. Үйлдвэрлэл явуулахдаа барьцалдуулагч цавууг урд хөршөөс оруулж ирээд цемент, гурилтай хольдог байсан, энэ бол маш хортой нөхцөл. Ажилчны ар гэрт асуудал гарлаа гэхэд тасалснаар тооцдог. Төрийн удирдлагуудыг ирэх үед үйлдвэрлэлийг зогсоож ямар ч тоосжилтгүй болгодог гэхчлэн олон ноцтой асуудлыг тэд хөндөн ярьж байна. Компанийн удирдлагуудын зүгээс санхүүгийн асуудлаа тайлбарлахдаа компани алдагдалтай ажиллаж байгаа гэжээ.

Тиймээс Таван толгой түлш компанийн 900 гаруй ажилчид нийслэлийн СХД-т байрлах компанийн байрны гадна ажил хаялт зарлаж, цалингаа буцааж нэмэхийг шаардлаа.

Цар тахалтай холбоотойгоор төр засгаас ард иргэдийнхээ амьжиргааг дэмжих үүднээс шахмал түлшний үнийг 75 хувиар хямдруулсан. Шахмал түлшний зөрүүний санхүүжилтийг “Эрдэнэс Таван толгой” компани хийх буюу нэг ёсондоо байгалийн баялгаа ард түмэн хүртэж байна гэж ойлгож болно хэмээн өнгөрсөн арванхоёрдугаар сард У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа мэдэгдэж байсан юм. Тэгэхээр Таван толгой түлш компанийн удирдлагууд алдагдалаа үүнтэй холбон тайлбарлаж байгаа бололтой.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дөнгөж сая салбарын сайд газар дээр нь очиж ажиллаад ажилдчын зүгээс тавьж байгаа шаардлагыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдгээ хэлээд явжээ. Тиймээс ажилчид ажил хаялтаа түр зогсоогоод байна. Тэдний зүгээс цалингаа нэмэгдүүлэхдээ анх ажилд орох үедээ авч байсан хэмжээнд хүргэхийг, мөн ажлын байрны наад захын эрүүл ахуйн асуудлыг шийдэж өгөх гэсэн хоёр л шаардлагыг тавьж байгаа юм байна.

Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшийг гэрээт 41 цэгээр худалдан борлуулж байсан бол өчигдрөөс 128 цэгээр борлуулахаар боллоо гэдгээ зарласан. Гэтэл энэ нөхцөл байдлаас үүдэн нийслэлийн хэмжээнд шахмал түлшний хомстол үүсэх эрсдэлтэй байдал бий болоод байна.

No photo description available.

No description available.


URL: