“Одоо боллоо” цуглаан АН-ынхан нэгдээгүйг харууллаа

712-1633079328242930896_268154548507457_4354154174659658075_n

“Одоо боллоо” цуглааныг хоёр тамгатай, хоёр даргатай болсон АН-ынхны эвлэрийг батлах, УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигч Э.Бат-Үүлийг дэмжих цуглаан хэмээн гишүүд нь хүлээж байсан.Гэвч АН-ын “цаас” болон “цахим”-аар сонгогдсон гэх 2 дарга хамтдаа оролцсоныг үл тооцвол АН-ын албан ёсны дарга С.Эрдэнээс эхлээд намын аппаратынхан нь оролцсонгүй.

УИХ дахь гишүүдээс Д.Ганбат, С.Одонтуяа, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нараас бусад нь ирсэнгүй. Энэ нь АН-ынхан эвлэлдэн нэгдэж чадаагүйг харууллаа хэмээн ажиглагчид дүгнэж байна.
Магадгүй энэ нь АН-ын бусад гишүүд Э.Бат-Үүлийг дэмжихгүй байгаагийн илэрхийлэл гэж үзэж болох юм. Учир нь цуглаан болохоос өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ дахь АН-ын бүлгийн гишүүддээ хандан чат бичсэн нь цахим сүлжээнд задарсан. Уг чатад “Сайн байцгаана уу? Нөхөн сонгууль үүнтэй холбоотой хийгдэж байгаа жагсаалд зориулж хандив өгөхийг гишүүдээс хүсч байна. Бат-Эрдэнэ, Цогтгэрэл болон миний бие хандив өгсөн байна. Та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсч байна” хэмээн бичжээ. Гэвч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Д.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нараас бусад нь Э.Бат-Үүлийн нөхөн сонгуульд зориулсан жагсаалд хандив өргөх нь байтугай ирж оролцсонгүй. УИХ дахь АН нь 11 гишүүнтэй юм. Энэ нь Э.Бат-Үүл Улсын баатарынхаа алтан соёмбыг АН-ын туганд зүүж өгөөд ч АН-ынхнаа эврэлүүлэх нь байтугай өөрийгөө ч дэмжүүлж чадаагүйг харууллаа.
Д.Дандар

URL: