ОСНААУГ-ын захирал Ч.Мэндбаярыг ялаас мултлах уу

a6_20200925101458ОСНААУГ-ын захирал Ч.Мэндбаярт Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдлээ урвуулсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа.

Тодруулбал, мань хүн ус, дулааны хөнгөлөлтийн мөнгөнөөс “хумсалчихсан” гэж байгаа.

Уг нь Засгийн газар “Ковид-19” цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжид ирэх эдийн засгийн дарамтаас хөнгөлж, дэмжлэг үзүүлэх зорилгоор цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төлбөрийг 2020 оны 12 дугаар сараас хойш хариуцах болсон. Гэтэл дээрх нөхөд айл, өрх, аж ахуйн нэгжийн цэвэр, бохир усны төлбөр дээр төлбөр нэмж бичиж, улсад их хэмжээний хохирол учруулсан байлаг.

Харин өдгөө тэднийг шалгаад “идсэн” мөнгийг нь эргүүлэн төлүүлсэн гэх мэдээлэл хөвөрч эхэлсэн. Товчхондоо, хувьдаа завшсан мөнгийг эргүүлэн төлчихсөн гэсэн үг. Тэгэхлээр улс хохиролгүй болчхож байгаа юм. Гэхдээ эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэл нь хэвээрээ үлдэж байгаа.

Намын шагналаар албан тушаалд ахин дэвшиж явахдаа төрийн мөнгөнөөс хувьдаа завсан Ч.Мэндбаяр тэргүүтэй хүмүүс цар тахлыг далимдуулан хөрөнгө завшсан нь нэгэнт батлагдсан учраас хэдийгээр улсыг хохиролгүй болгосон ч “толгойг нь илж” болохгүй. Цүнх барьж, “томорсон” ч ухаан сууж төрд зүтгээгүй тэдэнд Монгол Улсын хуулийн дагуу арга хэмжээ авах нь зүйн хэрэг биш гэж үү.

https://erennews.mn/article/49761


URL: