УИХ-ын даргыг дагаж явсан гишүүнээс халдвар илэрч Солонгост үлджээ

B7CA8408-7A2E-4F50-A042-3D6EB63F38B4-750x460Өнгөрөгч есдүгээр сарын 20-ны өдөр Улсын Их хурлын дарга Г.Занданшатар АНУ-д албан айлчлал хийсэн билээ.

Энэхүү айлчлалд, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Ж.Мөнхбат, С.Цэрэнпунцаг, Б.Саранчимэг нар УИХ-ын даргыгаа дагаж явсан байдаг.

Тэгвэл тэдний дундаас коронавирусний халдвар гарсан тухай эх сурвалжийн мэдээлэл байна. Айлчлалд явсан гишүүд АНУ-аас буцахдаа БНТУ, БНСУ зэрэг улсаар аялжээ. Улмаар чуулган эхлэхээс өмнө буюу аравдугаар сарын 1-нээс өмнө монголд буцаж ирэх шаардлагатай болжээ.
Улмаар БНСУ-аар дамжин ирэхээр болж, нисэх онгоцны буудал дээр гишүүдээс коронавирусний шинжилгээ авахад С.Ганбаатар гишүүнээс халдвар илэрч, монгол руу ирэх боломжгүй болжээ. Тиймээс чуулганы нээлтэд С.Ганбаатар гишүүн оролцож чадаагүй бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай байгаагаа мэдэгдсэн байна.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Солонгосын элчин сайдын яамнаас Монгол Улсын Засгийн газарт албан ёсны шаардлага хүргүүлжээ. Энэ шаардлагад Төрийн өндөр дээд албан тушаалтнууд дипломат томилолтоор гадагшаа явахдаа эрүүл мэндийн байдлаа нууж, халдвар тараахыг завдсан тул холбогдох арга хэмжээг авч, энэ асуудалд анхаарах шаардлагатай гэжээ.

https://hadaas.me/p/34139


URL: