С.Ганбаатар: Эрх бүхий албан тушаалтан гадагшаа томилолтоор явахдаа хэний зардлаар явж байгаа нь тодорхой байх хэрэгтэй

 

УИХ-ын гишүүд хамгийн эх оронч байх ёстой учир энэ хуульд анхаарах хэрэгтэй.

Гадаадад томилолтоор явах ажлыг бүр нарийвчлан зааж өгөх хэрэгтэй. Зарим улсын хуульд бусад орны,ТББ-ын зардлаар гадагшаа албан ажлаар явж болохгүй гэдэг заалт байдаг.

Ийм агуулгатай заалтыг оруулах нь зөв. Эрх бүхий албан тушаалтан гадагшаа томилолтоор явахдаа хэний зардлаар явж байгаа нь тодорхой байх хэрэгтэй. Мөн ёс зүйн шаардлагад сануулга өгнө гэдгийг тодорхой болгоорой. Тухайн тойргийн иргэддээ олон удаагийн давтамжтайгаар зохион байгуулалттайгаар хүргэх гэхчлэн тодорхой байх нь зөв.


URL: