Энэ баасан гарагт бүх нийтээр АМАРНА

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд зааснаар арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бүх нийтээр амарна.

Учир нь арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны өдөр болох бөгөөд энэ жил баасан гарагт тохиож байна.

3.1.1.”нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг;

4.1.Нийтээр тэмдэглэх баярын өдөр:

4.1.8.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
4.1.9.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.


URL: