Никелийн үнэ өсөж, тонн нь $20,980 болов

NICKEL_GFXСуурь металлуудын үнэ өслөө. Тухайлбал: никелийн үнэ сүүлийн нэг сарын дээд цэгт хүрээд байна. Лондоны Металлын биржид никелийн нөөц эрс буурсан нь голлон нөлөөлжээ.

Лондоны Металлын биржид никелийн үнэ 0.6 хувиар өсөж, тонн нь 20 мянга 980 ам.доллар болоод байна. Ийнхүү үнэ нь таван өдөр дараалан өслөө. Энэ нь долоодугаар сараас хойших хамгийн урт хугацаанд үргэлжилсэн өсөлт болж байна. АНУ-ын эдийн засгийн статистик үзүүлэлтүүд гарснаар эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт үүссэн юм.

Цайрын үнэ ч мөн өсөөд байна. Ирланд улс томоохон уурхайн үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа нь үүнд нөлөөлжээ. Цайрын үнэ 1.4 хувиар өссөн бол хөнгөн цагааны үнэ мөн адил 1.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Ц.Бадмаараг

Bloomberg Tv


URL: