Г.Ирээдүйг мөрийтэй тоглоомын хэрэгтэй холбогдуулан шалгаж байна

Домог IZ буюу иргэн Г.Ирээдүйг хууль бус мөрийтэй тоглоомын цахим сайт ажиллуулж, их хэмжээний ашиг олдог байж болзошгүй хэмээх мэдээлэл гарсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Цахим орчинд гарч буй дээрх мэдээллийн мөрөөр үнэн эсэхийг шалгаж байгаа” гэсэн юм.

Түүнийг мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж, бусдын алдсан мөнгийг авдаг байж болзошгүй хэмээн youtuber Түшиг олон ниитийн сүлжээнд мэдээлэл гаргажээ. Г.Ирээдүй нь монголын анхны тэрбумтан хэмээн өөрийгөө танилцуулдаг бөгөөд MEBORNY компанийн үүсгэн байгуулагч юм.


URL: