МИАТ зах зээл дэх үнээс 10 дахин өндөр үнээр Ковид-19-ын тест худалдан авчээ

cgWALeEBq4gGDASrrAI5Коронавирусын халдвартай холбоотойгоор уг өвчнөөр шалтагласан төсвийн үргүй зардал гарсаар байгааг бид мэдээлж байгаа. Тэгвэл энэ удаа МИАТ ТӨХК коронавирусын түргэвчилсэн тестийг нэг бүрийг нь 161 100 төгрөгөөр худалдан авсан баримтыг хүргэж байна.

Тодруулбал, Шилэн данс дахь мэдээллийг нягталбал, МИАТ ТӨХК өнгөрсөн есдүгээр сарын мэдээлэлдээ “шүлсний, түргэвчилсэн 100 ширхэг тестийг 16 100 000 төгрөгөөр Гэрэлт-Ундарга ХХК-иас худалдан авсан”-аа мэдээлжээ.

Зах зээл дэх шүлсний түргэвчилсэн тестийн үнэ 15000-25000 төгрөгийн үнэлгээтэй байдаг бөгөөд МИАТ ТӨХК зах зээлийн үнээс 10 дахин өндөр үнээр худалдан авсан байна.

 

https://tsahiur.mn/n/s/5456


URL:

Tags: