Зорчигч тээвэрлэж явсан автобусанд гал гарчээ

Зорчигч тээвэрлэж явсан автобусанд гал гарчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Цамбагараваас Саппоро явах замд зорчигч тээвэрлэсэн автобус шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд 17:39 цагт иржээ.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 17:40 цагт ангиас гарч 5 км замыг туулан 17:50 цагт очиход “Эрдэнэс Транс” ХХК-ийн “Нарангийн гол-Дүнжингарав” чиглэлийн автобусны доод эд анги шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Эх сурвалж: ОБЕГ


URL: