“Web awards 2021″ тэргүүн наадам боллоо

Untitled-5-736x375-1

Монголын цахим салбарынхны хүсэн хүлээдэг “Web awards-2021” тэргүүн наадам энэ сарын 30-ны өдөр Корпорайт конвейшн центрт боллоо. Тэргүүн наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар хамтран 2 жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай юм. Энэ удаагийнх цар тахлын онцгой нөхцөл байдлын үед цахим орчинд нийгмийн хариуцлагаар тэргүүлэгчид Монголын нийгэм болон цахим орчинд хамгийн нэр хүндтэй эрхмүүдээс шагналаа гардан авснаараа онцлог байлаа.
Нийт 18 номинацид 60 гаруй нэр дэвшигчид өрсөлдөж дараах сайтууд тэргүүлжээ.
1. ZINDAA.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “МЭДЭЭЛЛИЙН ШИЛДЭГ САЙТ”
2. TOVCH.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ САЙТ”
3. PEAK.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “ТӨРӨЛЖСӨН МЭДЭЭЛЛИЙН ШИЛДЭГ САЙТ”
4. LIVETV.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ САЙТ”
5. NUTAG.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ САЙТ”
6. SHILEN.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “ШИЛДЭГ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ САЙТ”
7. ULAANBAATAR.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ САЙТ”
8. ETT.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “БИЗНЕСИЙН ШИЛДЭГ САЙТ”
9.UBCАB.MN WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын ШИЛДЭГ АППЛИКЭЙШН ХӨГЖҮҮЛЭГЧ”
10. АРТ ПЛАС ДИЗАЙН ХХК “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “ШИЛДЭГ ВЭБ САЙТ ХӨГЖҮҮЛЭГЧ”
11. ISEE.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “САЙТЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ”-ийн тэргүүлэгч боллоо.

Мөн “Web awards”-ын хамгийн онцлох үйл явдлын нэг нь олон нийтийн санал асуулга, цахим салбарын экспертүүдийн саналаар
* Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтнээр П.Цагааныг, * Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэнээр Тордайн Ганболдыг тодруулсан явдал байлаа. П.Цагаан компанийхаа хөрөнгөөр Улаанбаатар хотод Мөсөн гулгуурын талбай байгуулж ашиглалтад оруулснаас гадна Монголын үндэсний спортын нэг болох Байт сурын харваачдад бэлтгэл сургуулилт хийх, Цэц мэргэнээ сорих Байт харвааны талбайг барьж байгуулж өгчээ. Харин Тордайн Ганболдыг 2020-2021 онд цахим орчинд эерэг, хүнлэг хандлагыг түгээн дэлгэрүүлж олон айл, гэр, хувь хүнд тусалж, нийгэмд шударга ёс, хариуцлагатай байхад манлайлж буйг онцлон Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэнээр тодруулсан байна.

Халаа өгч буй энэ 2021 онд Монголын хэвлэл мэдээллийн салбарт нэгэн зууны түүхийг бүтээлцсэн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ой тохиож буй. Монгол Улсыг гадаадад сурталчилах хариуцлагатай үүргийг өнөөдрийг хүртэл хүлээж буй МОНЦАМЭ агентлаг цахим салбарт олон улсын 5 хэлээр мэдээ мэдээлэл түгээдэг www.montsame.mn сайтыг эрхлэн гаргадаг билээ. Тиймээс 5 дахь удаагийн вэб авардсаар Монголын сайтын холбоо www.montsame.mn сайтыг онцлон Web awards-2021”-ын дээд шагнал “Хүндэт цомыг” хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Монголын цахим салбарын “Web awards-2021” тэргүүн наадмын шилдгүүд:

1. “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын дээд шагнал “ХҮНДЭТГЭЛИЙН ЦОМ” –ын эзнээр MONTSAME.MN
2. “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН-ээр П.ЦАГААН
3. “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ НИЙГМИЙН ИДЭВХТЭН”-ээр Тордайн Ганболд
4. “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ҮНДЭСНИЙ ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ” –ээр ГЭРЭГЭ СИСТЕМС ХХК
5. “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” –аар ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ХК
6. “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” –аар GRAND MARSHAL LUXURY VILLAS
7. “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ ҮЙЛДВЭР” – ээр ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ ХХК

ШИЛДЭГ САЙТУУДААР:

1. ZINDAA.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “МЭДЭЭЛЛИЙН ШИЛДЭГ САЙТ”
2. TOVCH.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ САЙТ”
3. PEAK.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “ТӨРӨЛЖСӨН МЭДЭЭЛЛИЙН ШИЛДЭГ САЙТ”
4. LIVETV.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ САЙТ”
5. NUTAG.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ САЙТ”
6. SHILEN.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “ШИЛДЭГ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ САЙТ”
7. ULAANBAATAR.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ САЙТ”
8. ETT.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “БИЗНЕСИЙН ШИЛДЭГ САЙТ”
9.UBCАB.MN WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын ШИЛДЭГ АППЛИКЭЙШН ХӨГЖҮҮЛЭГЧ”
10. АРТ ПЛАС ДИЗАЙН ХХК “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “ШИЛДЭГ ВЭБ САЙТ ХӨГЖҮҮЛЭГЧ”
11. ISEE.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “САЙТЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ”

 


URL: