Жанжин Д.Сүхбаатарын зурагтай 10 мянган төгрөгийн дэвсгэртийг долоодугаар сард гүйлгээнд гаргажээ

82ca9a64a81f56c12aac4a2ad8c4c3da1780c069

Жанжин Д.Сүхбаатарын зурагтай 10.000 төгрөгийн дэвсгэрт шинээр хэвлэгдсэн тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан.

Тэгвэл уг дэвсгэртийг Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан долоодугаар сард гүйлгээнд гаргасан байна. Энэхүү дурсгалын мөнгөн дэвсгэрт нь хамгаалалтын онцлог элементүүдтэй. Тухайлбал, дэвсгэртийн нүүрэн талд байрлуулсан Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого болон баруун, доод хэсэг дэх морьтон баатрын 3D хэмжээст өнгө солонгорч харагддаг. Мөн баруун, зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан долоон ширхэг зураасан товгор таних тэмдэгтэй. Дэвсгэртийн ар талд Д.Сүхбаатар жанжны хөрөг болон Ардын хувьсгалыг тунхаглан зарлах үедээ ард олонд хандаж хэлсэн алдарт үгийг оруулсан. Мөн дэвсгэртэд хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах соёмбыг нүүрэн талд, Монгол Улсын газрын зургийг ар талын зүүн дээд хэсэгт байрлуулсан гэж Монгол банкнаас тайлбарлажээ.


URL: