Хөгжлийн банкны дэд захирал асан Ч.Мөнхбаярыг нэг сар цагдан хорих шийдвэр гарчээ

 5d0b3f973fc28

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалтай холбогдсон нэр бүхий удирдлагуудыг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал болж байна. Тэгвэл тус банкны дэд даргаар ажиллаж байсан Ч.Мөнхбаярыг мөн нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ.

Энэ талаар түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан ”Прокурорын санал хууль бус, шаардлага хангаагүй, дутуу санал байсан. Гэрчид нөлөөлөх гэсэн үндэслэл нь тогтоогдохгүй учраас гомдлоо гаргаад явна. Гурван жил шалгаж байгаа асуудал. Гэмт хэргийн асуудлыг нь шалгах ёстой болохоос зээл өгсөн гэж шүүмжлэх нь буруу байх. Үйлдэл, холбогдлыг нь шүүхээр эцэслэн тогтоож байж, гэм бурууг нь халдааж ярих хэрэгтэй гэж бодож байна” гэлээ.


URL: