Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль мөрдөгдөж эхлэхээр боллоо

1645757106621842b21b270УИХ 2021 оны арван хоёрдугаар сарын 17-ны өдөр баталсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд нь “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн №06 дугаарт хэвлэгдэн гарсан байдаг. Тус  хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өчигдрөөс хэрэгжиж эхэллээ.

Виртуал хөрөнгийн хууль хэрэгжсэнээр аливаа этгээд нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэхгүйгээр виртуал хөрөнгийн үйлчилгээг эрхлэх боломжгүй.

 Санхүүгийн зохицуулах хороо:” Тус хуульд заасны дагуу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлээгүй компани, Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор бүртгэсэн шийдвэр гараагүй байхад виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу” гэлээ.


URL: