Мөрийтэй тоглоомоос үүдэж “Скай резиденс” хотхонд нэг хүн амь насаа алдлаа

999999Энэ сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Скай резиденс” хотхонд хүн амины хэрэг гарсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Улмаар албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, тус хотхоны … тоотод рршин суух хаягтай, 28 настай эрэгтэй цонхны бариулаас боомилж, нас барсан байжээ.

Урьдчилсан дүгнэлтээр талийгаач нь гаднын нөлөөгүйгээр өөрийнхөө амь насыг хохироосон болох нь тогтоогдсон гэх бөгөөд хэргийн газраас амь хохирогчийн амь насаа хохирооход хэрэглэсэн цахилгааны утсыг эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Түүнчлэн хэргийн газраас талийгаачийн бичсэн гэрээслэл олджээ.

Гэрээслэлд талийгаач 2020 оноос хойш мөрийтэй тоглоом тоглож эхэлсэн гэдгээ дурьдаад, их хэмжээний өрөнд орсон учраас амь насаа хохироосон болохоо бичиж үлдээсэн байна.

Түүнчлэн өөрийн найзууддаа мөрийтэй тоглоом хүний амьдралыг сүйтгэдэг учир хол байхыг сануулж, учирласан байжээ.

https://news.zindaa.mn/42iu


URL: