Өнгөрсөн шөнө таван автомашин шатжээ

Өнгөрсөн шөнө таван автомашин шатлаа

Баянзүрх дүүргийн тавдугаар хороон дахь “Центр-Апартмент”-ын байрны нэгдүгээр орцонд утаа ихтэй байна гэсэн дуудлагыг 06:03 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход тус байрны гаражид иргэн М-ын “Тоёота Хайландэр”, М-ын “Исузу-Элф”, А-ын “Тоёота-Камри” загварын суудлын автомашин тус тус шатаж байжээ. 30 минут ажиллан галыг унтраан, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргасан байна.
Мөн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороон дахь “Шүрт” хотхоны зогсоолд машин шатаж байна гэсэн дуудлагыг 01:50 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Т-ийн “Приус-30” загварын суудлын автомашины хөдөлгүүр, иргэн Х-ийн “Приус-20” загварын суудлын автомашины толь, хаалга шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.


URL: