Украины амаржих төвийн тухай Оросын ЭСЯ-ны мэдэгдлийг Твиттер, Фэйсбүүк устгажээ


Украины амаржих төвийн тухай Оросын ЭСЯ-ны мэдэгдлийг Твиттер, Фэйсбүүк устгажээ

Их Британи дахь Оросын Элчин сайдын яам Твиттер, Фэйсбүүк хуудастаа Украины амаржих төвийн агаарын цохилтын талаар өчигдөр бичвэр оруулсан байсныг тус компаниудын зүгээс устгасан байна.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський агаарын цохилтын улмаас гурван хүн амиа алдсан бөгөөд тэдэн дунд хүүхэд байсан тухай мэдээлэв. Гэтэл @RussianEmbassy хаягаар амаржих төвийг удаан хугацаанд ашиглаагүй, дотор нь Украины зэвсэгт хүчин байсан гэж бичсэн байжээ.

Тиймээс Твиттер компани ”Твиттерийн бодлогыг зөрчсөн, ялангуяа хүчирхийллийн үйл явдлуудыг үгүйсгэсэн доромж зан үйлтэй тэмцэх зорилгоор жиргээчдийн эсрэг арга хэмжээ авсан” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ВВС


URL: