“Утсаараа яриулаач” гээд бусдыг хуурч утсыг нь дээрэмддэг өсвөр насны хүүхдүүдийг баривчилжээ

675ac3af495f7036422cbfdcea662f03Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сард “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үл таних хоёр эрэгтэй хүнд гар утсаа дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу ажиллаж, хэргийн холбогдогчийг шуурхай олж тогтоон Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар дугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мягмар ”Дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны гуравдугаар сарын 5-нд иргэн Б-ээс “Гар утсаа дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээллийг хүлээн авсан. Дуудлагын дагуу шалгахад Улаанбаатар хотод оршин суух хаягтай 17-18 насны О,Т нар нь бүлэглэн үйлдсэн байсан. Тэд мөн тухайн өдрөө иргэн Х-ийн гар утсыг дээрэмдсэн болохыг шуурхай олж тогтоосон.

Хохирогч “Хоёр хүүхэд ирээд ах аа, утсаараа нэг яриулчих гэхээр нь хүүхдүүд юм чинь арай ч аваад явчихгүй байх гэж бодоод өгтөл булаагаад зугтчихсан” гэж мэдүүлжээ.

Өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг, зөрчил үйлдэж холбогдож байгаа тул  эцэг, эхчүүд та бүхэн өсвөр насны хүүхэдтэйгээ байнга ярилцах, найз нөхдийг нь анхаарах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ухуулж ярилцахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


URL: