Шинэ кибр дайн эхэлснийг олонд таниулсан Викиликс яаж ажилладаг вэ?

Викиликс веб сайт 2006 оноос эхлэн интернэтээр онц содон мэдээлэл тарааж эхэлжээ. Хүмүүсийн хандиваар санхүүждэг. Сайтад зураг, видео мэдээ, баримтуудыг байрлуулж, шинэчилж байдаг цөөн тооны ажиллагсадтай. Эдгээрийн ард техникийн болон туслах сайн дурын ажиллагсад байдаг. Харин хамгийн дээр нь сайтыг үүсгэн байгуулагч, богино хугацаанд нэр нь түгж хэвлэл мэдээллийн эрх чөлөөний “Цогтой тэмцэгч” болсон Жулиан Ассанж ажиллана. Жулиан хэлэхдээ “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад хэрэгтэй нууц материалуудыг сонгож сайтад байрлуулдаг” гэсэн байна.

Харин Викиликст ажлын өрөө, байр гэж байхгүй. Веб сайтын зүрх нь компьютерийн серверүүд юм. Эдгээр серверүүд хэвлэл мэдэллийн эрх чөлөө хуулиар хамгаалагдсан Европын голдуу орнуудаар байрладаг. Аливаа чиглэлээр шуугиан дэгдээхэд бусдад онилогдохгүй, аюулгүйн үүднээс серверүүд бүгд тарж байрладаг. Тус сайт 2008 онд АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Сара Пэйлинг онилсон. Тэд хатагтай Сара Пэйлины хувийн Яахуу Имэйл хаягт нэвтэрч захиануудыг дэлгэн Америкийн иргэдэд түүний хэн болохыг таниулж өгсөн.

Магадгүй үүнээсээ болж Сара сонгуульд ялж чадаагүй байж болох. 2009 онд Викиликс Английн их сургуулийн Цаг уурын судалгааны багийн эрдэмтдийн харилцдаг имэйлийг олонд ил болгосон. Эрдэмтдийн судалгааны материал, өгөгдөл нь хуурамч эсвэл хэн нэгэн зохиосон байсан нь батлагдсан.

Мөн Иракд, сурвалжлагч болон хэд хэдэн энгийн иргэд бусдад буудуулан амиа алдаж байгаа дүрс бичлэгийг АНУ-ын зэвсэгт хүчний нисдэг тэрэг дотроос авсныг сайтад 2010 онд байрлуулсан. Цааш ахин Афган болон Иракт явуулж байгаа цэргийн ажиллагааны нууц материалыг дэлгэжээ. Энэ оны сүүлээр Америкийн дипломатчдын 250 мянга гаруй нууц баримтуудыг дэлгэж, жинхэнэ дипломат яриа хэлэлцээрийн цаана юу болж байгааг олонд харуулсан. Жишээ нь Америкийн конгрессмэн Рон Пол, ард түмэн үнэнийг мэдэг гэж маргаж байсан бол хатагтай Хиллари Клинтон улсын гадаад бодлогын нууцыг чанд хадгалах ёстой гэж мундагдсан. Үүний дараа Викиликс сайтын эсрэг засгийн газруудын дайн эхэлсэн. Сайтынхан ч хэдэн мянган хуурамч сайт нээн хариу галласан. Викиликс сайт орчин үеийн дижитал ертөнцөд шинэ кибр дайн эхэлснийг олонд таниулж өглөө.

Н. ЭДДИ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих