“Амиа хорлоно” гэсэн захиа үлдээгээд явсан охиныг голын эргээс олжээ

10b5502d17cd55de293eb268d9e8a1cf7Цагдаагийн байгууллагад өнөөдөр 2022 оны тавдугаар сарын 2-ны өдөр “14 настай эмэгтэй хүүхэд ангийнхаа  хүүхдүүдэд “амиа хорлоно” гэх утгатай захиа бичиж үлдээгээд өнөөдөр хичээлдээ ирээгүй байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид ажиллаж, охиныг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах голын орчим байхад нь олжээ.

                    Иймд эцэг, эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч нараас хүүхэдтэй ярилцах, сэтгэл зүйн байдалд анхаарч байх, хүүхдийн насны онцлогт тохируулан хамтдаа асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэхийг холбогдох байгууллагаас зөвлөж байна.


URL: