Оросын цэргүүд Херсон орчмоос хүн тамладаг газар олсон гэв

101Оросын Мөрдөн шалгах хороо Украины Херсон мужаас олдсон хүн тамлах камертай холбоотойгоор мөрдөн шалгалт явуулж эхэлсэн гэж ТАСС агентлаг мэдээлжээ.

“Оросын Мөрдөн шалгах хороо өмнө нь үүсгэсэн эрүүгийн хэргийг шалгах хүрээнд ирсэн мэдээллийг шалгана” хэмээн хорооны хэвлэлийн алба мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна.

Оросын хэвлэлүүдийн бичсэнээр, Украины неонацистууд эсвэл цэргийнхэн байгуулсан байж болзошгүй, хүн тамладаг камер Херсон орчмоос олдсон гэнэ. Тодруулбал, Херсоноос 7 км зайд байрлах Зеленовка тосгоноос ийм камер олдсон бөгөөд үүнийг “Старый дуб” нэртэй зам зуур байх кафены хонгилд байгуулсан гэж Оросын тал мэдэгдсэн байна.

Оросын талын мэдээлснээр, энэ хонгилд Орос цэргийнх байж болзошгүй, тамлагдаж амиа алдсан хүний цогцос олджээ.

Г.Бямбасүрэн


URL: