БНХАУ видео стриминг платформд хүүхдүүд виртуал бэлэг илгээхийг хориглов

9-9БНХАУ-ын зохицуулах байгууллага цахим орчны хяналтаа чангатгаж, насанд хүрээгүй хүүхдүүд видео стриминг платформуудаар виртуал бэлэг илгээхийг хориглолоо.

Шинэ зохицуулалтын дагуу насанд хүрээгүй хүүхдүүд энэ чиглэлийн платформуудаар цахим гүйлгээ хийх, виртуал бэлэг худалдан авах боломжгүй болж байгаа аж. Энэ нь “ByteDance”, “Kuaishou” зэрэг компаниудад нөлөөлж болзошгүй байна.

Жил гаруйн хугацаанд үргэлжилсэн хатуу хяналтын дүнд “Alibaba” болон “Tencent” компани ихээхэн алдагдал хүлээжээ.

О.Цэнгэг | @TsengegO

Bloomberg Tv


URL: