Ам.долларын ханш 2020 оноос хойших хамгийн өндөр дүнгээр унав

3-28Ам.долларын ханш 2020 оноос хойших хамгийн өндөр дүнгээр уналаа. АНУ-ын инфляц эрчимжиж, сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрээд байгаагийн зэрэгцээ Холбооны Нөөцийн банк мөнгөний бодлогоо чангатгах дохиог өгөөд байна. Ингэснээр эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй болоод байгаа юм.

Ханшийн уналттай зэрэгцэн АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 2.84 хувь болж нэмэгджээ.

Харин төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларсаар байна. Тавдугаар сарын эхээр анх удаа 3100 даваад байсан төгрөгийн ам.доллартой харьцах ханш дахин 0.61 хувь буюу 19 нэгжээр суларсан үзүүлэлттэй байна.

Түүнчлэн иений ханш ам.долларын эсрэг тасралтгүй суларсаар байгаа юм. Ингэснээр 150 хүрэх төлөвтэй байгааг Япон улсын Сангийн дэд сайд асан Эйсуке Сакакибара мэдээллээ.

Япон улсын Сангийн дэд сайд асан Эйсуке Сакакибара

Г.Хулан | @KhulanGanzorig

Bloomberg Tv


URL: