Энгийн иргэний аминд хүрсэн орос дэслэгчид БҮХ НАСААР НЬ хорих ял оноолоо

10ulqiОросын арми Украин руу довтолж эхэлснээс хойших дайны гэмт хэрэгт холбоотой анхны шүүх хурал болж энгийн иргэний аминд хүрсэн Оросын армийн дэслэгч Вадим Шишимаринд бүх насаар нь хорих ял оноолоо. Вадим Шишимарин хоёрдугаар сарын 28-нд зүүн хойд Чупахивка тосгонд 62 настай Александр Шелиповыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй. Тэрээр Шелиповыг буудсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч тушаалын дагуу ажилласан хэмээн мэдүүлсэн юм. Мөн талийгаачийн ​эхнэрээс өршөөл гуйсан билээ.

Украйнд дайны гэмт хэрэг үйлдсэн гэх өөр олон хэргийг шалгаж байна.


URL: