Сармагчны цэцэг өвчин 19 улсад 131 тохиолдол батлагджээ

19b4929da59b4e63295e0303a20353b5_x3ДЭМБ-ын мэргэжилтэн сармагчны цэцэг өвчин, Ковид-19 цар тахлын вирус нь хоорондоо ижил төстэй өвчин биш гэж олон нийтийг тайтгаруулсан мэдээлэл өгчээ. Сармагчны цэцэг өвчин нь Ковид-19 цар тахлын вирусээс өөр вирусээр үүсгэгддэг, бие махбод, арьсаар шүргэлцэх, хүрэлцэх замаар буюу өөр хэлбэрээр халдварладаг гэж ДЭМБ-ын мэргэжилтэнд тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн хүний биед тууралт үүсдэг, хэрвээ халдвартай хүнтэй ойр харьцах, эсвэл түүний хувцас, ор дэрний даавуугаар дамжин халдварлах боломжтой. Гэхдээ бэлгийн замаар дамжиж халдварладаг эсэх нь хараахан нотлогдоогүй, судалж байна. Тиймээс энэ нь хүнээс хүнд,хүрэх шүргэх үед дамждаг вирус юм гэж ДЭМБ-ын Онцгой байдлын хөтөлбөрийн Салхин цэцэг өвчний нарийн бичгийн дарга нарын газрын захирал, доктор Розамунд Лювис тайлбарлав.

Сармагчны цэцэг өвчин нь ихэвчлэн халуурах, жихүүдэс хүрэх, тууралт гарах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Өнөөдрийн байдлаар, ДЭМБ Британи, Испани, Израиль, Франц, Швейцар, АНУ, Австрали зэрэг 19 улсад сармагчны цэцэг өвчний 131 тохиолдол батлагдаж, 106 тохиолдолыг судалж байгаа юм байна.

ДЭМБ-ын Ковид-19 цар тахлын техникийн алхагч, доктор Мария Ван Керхове, “ижил хүйстэн эрэгтэйчүүдийн дунд нэлээн олон тохиолдол илэрсэн, гэхдээ тандалт судалгааны явцад бусад хүрээний хүмүүсийн дунд ч илүү олон тохиолдол илрэх төлөвтэй байгаа” гэж мэдэгджээ.

Одоогоор анагаах ухааны эрдэмтэд Европт сармагчны цэцэг өвчин тархахад хүргэсэн байж болзошгүй ижил хүйсийн бэлгийн харьцаа эсвэл түүнтэй холбоотой ойр дотно харилцаанаас үүдэлтэйг гэдгийг салгаж ойлгоход хэцүү байх болно гэж үзэж байгаа юм байна.


URL: