Нүүрсний экспорт зургаа дахин буурчээ

17e698c8d4eb7829279bc85a88aa21fd6097dbdeМонгол Улс энэ он гарсаар тавдугаар сарын 19-ний байдлаар 4.8 сая тонн нүүрс экспортолж, 1.4 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг зургаа дхин багассан үзүүлэлт аж. Экспортын хэмжээ ингэж огцом буурсан нь БНХАУ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс “0 ковид” хөтөлбөрийн хүрээнд хилийн тээврийн хяналтаа чангатгасантай холбоотой юм. Манай улс энэ жил 36.7 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бөгөөд шинэ гарц сувгуудыг нээхгүй бол биелүүлж чадахгүй юм.


URL: