ШШҮХ: Туркэд нас барсан эмэгтэйн цогцсыг ар гэрийнхнийх нь хүсэлтээр шинжилж байгаа

Тэгвэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дээрх мэдээллийг тодруулахад “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд Туркээс онгоцоор 34 настай эмэгтэйн цогцос ирсэн нь үнэн. Гэхдээ тухайн цогцосны талаар цахим орчинд буруу мэдээлэл цацагдаж байна. Тодруулбал, тухайн цогцсыг талийгаачийн ар гэрийнхэн өөрсдөө онгоцоор тээвэрлэж, манайд авчирсан. Учир нь талийгаач нь Туркэд эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Иймд ар гэрийнхэн нь талийгаачийн цогцсыг эх орондоо авчирч, задлан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж, өөрсдөө авчирсан. Түүнээс биш цахим орчинд цацагдаж байгаа шиг хэрхсэн нь тодорхойгүй цогцсыг Туркийн эмнэлгээс манай хүрээлэн рүү хаяглаад явуулчихсан юм биш. Ер нь бол Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн цогцос хүлээж авах буюу зориулалтай хөргүүр бүхий моргтой ганц газар” гэлээ.
URL: