Д.Сумьяабазар иргэдийг үл тоож буй тул төв зам дээр суулт болох нь

CapturesuultСүхбаатар дүүргийн IV хорооны нутаг дахь дахин төлөвлөлтийн барилгын давхрыг нэмж хууль бусаар зөвшөөрөл олгосонтой холбогдуулан оршин суугчид нь суулт хийж, төв замыг хаах болсон талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэд: “Өнгөрсөн оны 7, 8-р сард та бидний мэдэхээр “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талд Худаг усны 18, 36 гэдэг хоёр байран дээр дахин төлөвлөлтийн тендер зарлагдсан. Энэ тендер Асен сити гэдэг компани ялж, 9, 12 давхар барилга барихаар болсон. Өнгөрсөн хугацаанд иргэдийн зүгээс Нийслэлийн захиргаа руу 4 удаа албан бичиг илгээсэн.
Дахин төлөвлөлтийн тендерт ялсан компани 9,12 давхар барилга л барина биз дээ гэж тодруулга авахад, Тийм ээ гэж хариулсан. Гэтэл уг компани нь 16 давхраар 2 блок барихаар зөвшөөрөл авчихсан байна.
Энэ байршилд дахин ийм байшин баривал замын түгжрэл гаарч, төвийн шугам илт доголдоно. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бид Баасан гарагаас эхлэн суулт хийнэ. Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазарт удаа дараа албан бичиг өгсөн ч огт хариу өгөөгүй. Хотын төлөвлөлтийг ийм буруу аргаар хийвэл Яармаг, Натурын зам шиг болно. Хотын даргыг иргэд сонгодоггүй учраас хотын дарга ийм тэнгэрийн байдаг юм байна. Д.Сумьяабазар ажлаа хийж чадахгүй бол нам нь солиоч ээ. ” гэв.


URL: