АНУ-ын хөрөнгийн захад уналт үргэлжилсээр

15-30АНУ-ын хөрөнгийн зах зээл “Bear Market” буюу уналтын бүсэд шилжлээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд “S&P 500” индекс ийнхүү дөрөв дэх удаагаа уналтын бүсэд шилжиж байна.

Хамгийн сүүлийн уналт эргэн сэргэхэд маш богино хугацаа орж байсан бол 2000 болон 2008 онд алдагдлаа нөхөхөд нэлээд хугацаа шаардагджээ.

Харин энэ удаагийн уналтад нөхцөл байдал өмнөх үеүдээс тэс өөр байна. Өмнөх дөрвөн удаагийн уналтад инфляц тогтвортой, бодлогын хүү Төв банкны зорилтот түвшинд байсан аж.

Энэ удаад АНУ-ын инфляц сүүлийн 40 жилийн дээд цэгт хүрч, бодлогын хүүгээ өсгөх циклийг эхлүүлээд байгаа юм. Үнэлгээний “Fitch Ratings” агентлагийн тооцоолсноор АНУ-ын Холбооны Нөөцийн банк IV улирал гэхэд бодлогын хүүгээ гурван хувьд хүргэх төлөвтэй байна.

Хөрөнгийн захын цаашдын төлөвийг өмнөх жишээнүүдтэй харьцуулбал “S&P 500” индекс цаашид ч буурахаар байна.

“Saxo Bank”-ийн шинжээч “Индекс дахин 35 хувиар буурч, эргэн сэргэхэд хамгийн багадаа нэг жилийн хугацаа шаардагдана” гэж “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцоллоо.

М.Эрхэс | @ErkhesMunkhbat

Bloomberg Tv


URL: