“Их 7” дэлхийн дэд бүтцийг хөгжүүлэхэд 600 тэрбум ам.доллар зарна

The-G7-launched-a-USD-600-million-global-infrastructure-plan-scaledАНУ “Их 7” бүлгийн түншүүдтэй хамтран ирэх таван жилд дэлхийн дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулж 600 тэрбум ам.доллар зарцуулна. Үүнээс АНУ 200 тэрбум ам.долларыг санхүүжүүлнэ гэж Цагаан ордноос мэдээлжээ.

Энэхүү төсөл нь чанартай, тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх замаар нийлүүлэлтийн гинжин хэлхээг бэхжүүлэх, төрөлжүүлэхэд чиглэнэ. Цагаан ордноос гаргасан мэдээлэлд энэ төлөвлөгөө нь бага болон дунд орлоготой улс орнуудад дэд бүтцийн хөгжилд зориулсан иж бүрэн, тунгалаг, үнэт зүйлс дээр суурилсан санхүүжилтийг санал болгоход чиглэсэн гэж онцолсон байна.

“Энэ бол зөвхөн эхлэл. АНУ болон “Их 7” бүлгийн түншүүд нэгдмэл ашиг сонирхол бүхий түнш, хөгжлийн банк, хөгжлийн төлөөх санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан болон бусад эх үүсвэрээс нэмэлт хөрөнгө татахаар эрмэлзэх болно” гэж мэдэгдэлд онцолжээ.


URL:

Tags: