Ардчилсан намын их хурлын үеэр С.Эрдэнийн биед халдлаа
Өнөөдөр буюу долоодугаар сарын 2-ны өдөр УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн биед түүнийг эсэргүүцсэн иргэн халдлаа.
Тодруулбал, Ардчилсан намын XIV их хурал Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг тайзан дээр байх үед иргэн н.Алтанхуяг гэгч нь эсэргүүцэж, тайз руу гарч түүний биед халдсан үйлдэл гаргажээ. Улмаар хуралд оролцож байсан гишүүд түүнийг тайзнаас буулгаж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар болжээ.
Ардчилсан намын XIV их хуралд 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын мянга гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Ардчилсан намын өнөөгийн нөхцөл байдал, үүсээд байгаа асуудлуудыг хэлэлцэхээ цуглаад байсан юм.
URL: