Залилангийн нийслэл

92bd17d8f4537ab01185a41f019aa5861cfdab13Их Британид амьжиргааны зардал нэмэгдсэн нь энэ улсыг дэлхийн залилангийн нийслэл болголоо. Залилангийн хохирлын хэмжээ энэ жил 3 тэрбум фунт стерлинг ($3,7 тэрбум) хүрэх төлөвтэй байгааг Daily Mail сонинд нийтлэгдсэн судалгаанд өгүүлжээ.

Тухайлбал, хувь хүнд ноогдох хохирол нь эдийн засгаар тэргүүлж буй АНУ, Канад, Австралиас давж улам бүр өссөөр байгаа аж. Британичуудаас хулгайлсан мөнгөн дүн £700 сая фунтэд дөхсөн бол өнгөрсөн жил энэ үзүүлэлт £200 сая хүрч байв.

Он гарсаар 40 сая хүн бусдад залилуулжээ. Эдгээр залилангийн хохирол нь 137 тэрбум болох төлөвтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Үүнд зээлийн болон үйлчилгээний карт хэрэглэсэн залилан зонхилж байгаа юм.


URL: