Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хүн гэх тодотголтой Т.Аюурсайхан хууль бус томилгоо шаарддаг уу

  9f875599ef3ba4b1beb3035cefc0ead1 -Т.АЮУРСАЙХАН Ц.АНХБАЯРААС ХУУЛЬ БУС ТОМИЛГОО ШААРДСАН УУ-

       УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хууль бус томилгоо шаардсан гэх хэрэгт нэр холбогдож, сүүлийн хэд хоног нэр хүнд нь уналаа. Тодруулбал, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өөрийн цахим хуудастаа Томилгооны асуудал яриад, таалагдаагүй болохоор” хэмээн пост бичиж, Т.Аюурсайхан гишүүнтэй бичсэн чатаа баримтаар оруулжээ. Санаа нь, Т.Аюурсайхан гишүүн өөрийн хүнээ Туркийн Элчин сайдын яаманд “шахах”-аар ТНБД Н.Анхбаяр руу чат бичжээ. Харин түүний хүсэл биелээгүй учир хувь хүн, хувийн асуудал, ар гэр рүү дайрч байна” хэмээн бичжээ. Харин энэ талаар Т.Аюурсайхан “Ц.Анхбаяраас ямар ч томилгоо шаардаагүй. Ц.Анхбаяр өөрөө өөрийнхөө над руу бичсэн зурвасыг дэлгэсэн бололтой. Миний зүгээс чиг үүргийнхээ хүрээнд БНТУ-д өргөмжит консулаар ямар шалгуур, материалаар хэний саналаар ямар хүмүүсийг томилсныг нь асуусан” гэх маргаан үүссэн. Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаан хаахаас өмнө хэд хэдэн асуудалд санал, хүсэлтээ хэлж, сайд, дарга нарын зад загнисан.

     Тэрбээр парламентын гишүүдээс боловсрол дээгүүрт ордог. Англи, Япон, Турк, Орос хэлтэй. Турк улсын Докуз Ейлүл их сургуулийг эдийн засагч мэргэжлээр, Сөүлийн Үндэсний их сургууль, Японы Олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй дүүргэсэн. 2007-2014 онд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур, мөн Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, мэргэжлийн эдийн засагч, улстөрч.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИЙН ГАРААС ХӨТӨЛЖ УЛС ТӨРД ОРЖЭЭ

         2000-2005 онд “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2006 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди түүнийг  улс төрд оруулж, дөртэй болгосон гэдэг. Ингэхдээ Н.Багабандийн шадар туслах, эдийн засгийн бодлогын зөвлөхөөр нь нийдээ 12 жил ажилласан туршлагатай. Өнгөрсөн хугацаанд түүнээс улстөрчийнхөө хувьд ихийг сурч, одоо хэрэгжүүлж яваа байлгүй. Харин түүний улс төрийн замнал хэрхэн үргэлжилсэн талаар дурдая.

       2008 оноос улс төрийн албан тушаал хашиж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны даргаар ажиллаж байжээ. Энэ хугацаандаа нийслэлд 5000 ширхэг мод тарьсан нь байгаль орчинд ээлтэй Иргэдийн хурлын төлөөлөгч байсныг нь илтгэнэ. Дараа нь МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байгаад 2012 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга болсон. 2016 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулснаар өдгөө хоёр дахь удаагаа Чингэлтэйчүүдийг Их хуралд төлөөлж байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан улс төрд холын зорилготой, том амбицтай хэмээн намын гишүүд нь дүгнэдэг.

УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛСАН ТАВАН ГИШҮҮНИЙ НЭГ

            2018 онд М.Энхболдыг ёсзүйн шаардлага хүлээж, УИХ-ын даргын суудлаас огцруулсан акцыг зохион байгуулсан таван гишүүний нэг нь Т.Аюурсайхан. Тэд М.Энхболдыг огцруулахын тулд гишүүдээс гарыг үсэг цуглуулж, чуулганы үйл ажиллагаа, төрийн ажлыг бүтэн сар гацааж байв. Эцэст нь, М.Энхболдыг огцруулах эсэргүүцлийн тэмцлийг Монгол орон даяар зохион байгуулснаар УИХ-ын дарга асан М.Энхболдыг суудлаас нь буулгаж, санасандаа хүрч чадсан. Энэ гавьяаныхаа дараа тэд бүгд албан тушаалд очсон. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хувьд ч мөн ялгаагүй УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын гуншингаар “шагнуулсан” гэхэд болно.

     Харин одоо Т.Аюурсайхан гишүүн УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаа. Учир нь түүнийг ихэнхдээ албан тушаал, эрх ашгийн төлөө сөрөг хүчний үүрэг гүйцэтгэдэг гэж ярьдаг. Тэр утгаараа шинэ УИХ, Засгийн газар бүрдэх үеэр Засгийн газарт орох гэсэн том амбицаас нь  айж МАН-ынхан УИХ-ын дэд даргаар томилж байсан гэх.

Т.АЮУРСАЙХАНЫ “ШИНЭ ЭХЛЭЛ ТҮМ” ХХК  УЛСЫН НӨӨЦӨД МАЛЫН ЭМ ХУДАЛДАХ НЭРЭЭР ТЕНДЕРТ ШАЛГАРЧ БАЙЖЭЭ

      Тэрбээр 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “165 сая 600 мянган төгрөгийн орлоготой, 190 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр нийтийн орон сууцтай, нэг зуслангийн байшинтай, 307 сая 900 мянган төгрөгөөр үнэлэгдэх гурван автомашинитай, 452 сая төгрөгөөр үнэлэгдэх 81 адуутай. Түүний 23 нь хурдан удмынх. 36 саяын газартай, 87 саяын үнэт эдлэлтэй. 149 сая төгрөгийн хадгаламжтай, 143 сая төгрөгийн зээлтэй, тусгай зөвшөөрлийн нэг эрхтэй” гэж мэдүүлжээ.

       Мөн тэрбээр Бүгд найрамдах социалист Вьетнам Улсад их, дээд сургууль төгсөгчдийн хамтын ажиллагаа, хоёр орны хоорондын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, Чингэлтэй дүүргийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, байгаль орчноо хамгаалах зорилготой “Хан Чингэлтэй сан”-г тэргүүлдэг. “Хохирогчдийн эрхийг хамгаалах Шударга ёс холбоо”-г Баатарын Отгонжаргалтай хамтран эзэмшдэг, “Хөгжлийн төлөөх эрдэмтэд” НҮТББ, “МАН-ын Шинэчлэл хөгжлийн хороо”-гоор үйл ажиллагаа явуулдаг. Мөн газар тариалан, гадаад худалдаа эрхлэх “Шинэ эхлэл түм” ХХК-тай. Тус компани нь улсын нөөцөд малын эм, био бэлдмэл худалдан авах нэрээр 41 сая төгрөгийн тендерт шалгарч байжээ.

Үүнээс гадна гадаад худалдаа, арьс шир боловсруулах, экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Адванседлер солюшенс” ХХК-ийг 2014 оноос Л.Батчимэгтэй хамтран эзэмшдэг учир тус команийн хамаарал бүхий төрийн албан хаагч гэсэн үг. Арьс шир боловсруулдаг, борлуулдаг тус компанийн гүйцэтгэх захирал Л.Батчимэг нь Буянт-Ухаа дахь Гаалийн газар улсын байцаагчаар ажилладаг байна.

https://ergelt.mn/news/1/single/22921


URL: