Захирагчийнхаа гар утсыг засуулах мөнгө байхгүйн улмаас байлдагч цэргийн албанаас дайжиж, хулгайн хэрэгт холбогджээ

f1edc6bb4773fda984e11ddaef91c1d2Зэвсэгт хүчний дугаар ангид цэргийн алба хааж байсан байлдагч хулгайн хэрэгт холбогджээ. Тодруулбал, ..дугаар ангид алба хааж байсан байлдагч чөлөөгөөр гарч, чөлөөний хугацаа нь дуусах үед ангийн байрлалдаа буцаж очоогүй гэнэ. Учир нь, түүнийг чөлөөгөөр гарах үед нь ангийн захирагч нь “Гар утасны батарей, микрофоныг засуулаад ир” гээд өгөөд явуулжээ. Байлдагчид мөнгө байхгүй байсан учраас утсыг нь засуулж чадаагүй бөгөөд зодуулахаас айсандаа анги руугаа буцаж яваагүй аж. Ингээд байлдагч сургуулиас хулгай хийж, гэмт хэрэгт холбогдсон байна.

Энэ кэйсийг Хүний эрхийн үндэсний комиссоос эмхэтгэн гаргадаг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд оруулжээ.

      Тодруулбал, “…Зэвсэгт хүчний … дугаар анги “…чөлөөгөөр гарах үед захирагч нь өөрийн гар утасны батарей, микрофоныг засуулаад ир гээд утсаа өгсөн. Түүнийг засуулах 80000 төгрөг байхгүй тул чадаагүй, зодуулахаас айсан учраас ангийн байрлалд эргэн ирээгүй явсан. Улмаар 2015 оны…дүгээр сарын…-ны өдөр сургуулиас компьютер хулгай хийсэн гэмт хэрэгт холбогджээ.

(Сум дундын … дугаар шүүхийн шийтгэх тогтоол)

https://ergelt.mn/news/22/single/22271

 


URL: