АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Япон улсад айлчилна

U.S. House of Representatives Speaker Nancy Pelosi meets Malaysia's Parliament Speaker Azhar Azizan Harun in Kuala LumpurАНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишидатай баасан гарагт уулзаж магадгүй байна.

Уулзалтаар Нэнси Пелоси Японы Ерөнхий сайдтай Тайвань болон БНХАУ-ыг тойрсон нөхцөл байдал, Украины дайн, БНАСАУ-ын асуудал зэргийг хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээллээ. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргын Япон улсад хийх айлчлал энэ пүрэв гарагт эхэлнэ.

Үүнээс гадна БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “АНУ ардчилал нэрийн дор БНХАУ-ын тусгаар тогтнолд заналхийлж байна” гэж мэдэгдээд байна.

М.Аминаа

Bloomberg Tv


URL: